Туслах цэс
Баримтат кино - Movie
- Хүүхэд хүүхдийнхээ төлөө
- Хүүхэд хамгаалал өнөөдөр
- English version
- Children for children
- Child protection today
Зургийн цомог
Сурталчилгаа
Санал асуулга
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ?
Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ? |
|
| Үр дүнг харуулах | |
Бидний холбоос
Дэмжигч байгууллагууд
Тоолуур
18023
дахь зочин боллоо
Хүүхэд хүүхдийн төлөө сонин
- Нийтлэгдсэн: 2009-10-10,
- Сэтгэгдэл бичих
Уншигч хүүхдүүддээ хэцүү анги киноны Нарантуяаг уулзуулж байна.
Мөнхбатын Номин-Эрдэнэ
Төрсөн он сар өдөр: 1994 оны 1 сарын 20
Орд: Ìатар
Ам бүл: аав, ээж, дүүтэйгээ 4-үүлээ амьдардаг
Хобби: Øүлэг унших
-“Хэцүү анги” кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл гарсан уу?
Тухайн үедээ анхных гэсэн утгаараа ихэнх хүүхдүүдэд хэцүү санагдсан зүйл байгаа байх. Заримдаа зураг авалт шөнийн 3,4 цаг хүртэл үргэлжлýõýä ядар÷, унтчих гээд нойроо сэргээж áàéæ тоглох үе байñàí. Одоо эргээд бодоход дурсамж дүүрэн байна. Кино гарснаас хойш хүмүүст ямар сэтгэгдэл гарж байгаа бол гэäýã íü айдас төр¿¿ëæ байсан. Заримдаа өөрийгөө харàхаар арай өөрөөр жүжиглэдэг байж гэж бодогдсон.
-Нууц биш бол “Õэцүү анги” киноны шалгаруулалтыг ÿàæ авсан бэ?
Хэцүү анги киноны шалгаруултанд 800 гаруй хүүхэд оролцсоноос киноны багахан хэсгийг уншуулан шалгаруулж авсан. Ингэж байгаад 31 хүүхэд шалгарсан. Дүр хувàарèлах үед маш их догдолж байхдаа ямар дүр авах бол гэж их бодсон. Ингээд ангийн даргийн дүрд сонгогдñîíû äàðàà найруулагч намайг зангиа, цагаан цамцнаас битгий салаарай. Чиний дүр шударга, хуучинсаг үзэлтэй дүр шүү гэж хэлж байсан.
-Кинон дээрх Нарантуяа амьдрал дээрх Номин-Ýрдэнэтэй хэр төстэй вэ?
Би өмнө нь 7, 8-р ангидаа ангийн дарга байсан. Ер нь хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг шулуун шударга зан нь төстэй юм уу даа? гэхдээ ангийнхаа хүүхдүүдийг шоронд ортол нь матахгүй л дээ /инээв/. Найруулагч нар зөв сонгож дүрээ хувиарласан гэж бодож байна. Зохиолын хэсгээс уншуулж, дараа нь киногоо үзýхэд Зулаа Билгүүнтэй танилцдаг хэсэг байсан юм байна лээ.
-Хэцүү ангийнõàí одоо холбоотой байгаа юу?
Бид нар бүгд холбоотой байгаа. Оны өмнө телевиз дээр уулзсан.
-“Хэцүү анги 2”-ыг хийнэ гэсэн ÿðèà ãàðñàí байсан? Үнэхээр хийгдэх үү?
2-р анги нь хийгдэнэ гэж яригдаж байгаа. Oдоохондоо зохиолоо бичиж эхлээгүй байна гэсэн.
-Хүүхэд хамгаалал гэж юу бэ? Чиний бодлоор …
Хүүхэд хамгаалал нь хүүхэд бүр аз жаргалтай, эрхээ эдэлж, эсэн мэнд байгаа нь тухайн хүүхэд хамгаалуулж байна гэж ойлгодог. Хамгаалагдаж байгаа хүүхэд гэхээр инээж байгаа хүүхэд харагддаг.
-Хамгаалал клубын гишүүн болоход юу нөлөөлсөн бэ?
ªìíº íü 4 сарын 30-нд анх ангийнхаа хүүхдүүдтэй хамт Ñ¿õáààòàðûí талбай дээр “Хамгаалал клуб”-ын хүүхдүүдтэй нийлэн “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-өөр ýöýã ýõ÷¿¿äýä õàíäàí тараах материал тарааж байсан. Тэр үед “Хамгаалал клуб” гэж анх сонсож байсан. Дараа нь Цогоо, Өлзий ах 2 гишүүнчлэлийн талаар надад маш сайн тайлбарлаж өгсөн. Тэгээд энэ клубт орж өөрийнхөө юу хийж чадахыг сориод үзье гэж бодсон өргөдөл бичиæ îðñîí. Нөгөө òàëààð үеийн найзуудынхаа дуу хоолой болон хамгаалагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулъя гэж бодсон.
-Хүүхдэä ээлтэй орчин гэж чиний бодлоор
Тухайн юмны үр дүнд нь хүрч чадсан байвал ялангуяа хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа нь хүүхдэд үр дүнгээ өгч чадаж байвал хүүхдэд ээлтэй нийгэм гэж бодож байна. Харин энэ “Хамгаалал клуб”-ээс эхлэж байгаа гэж ойлгодог. Аливаа зүйлийг багаас нь эхэлдэг гэхдээ өөрийн чадах ÷инээгээр оролцоод төрийн бус байгууллагынхаа гишүүн болно.
-Ирээдүйн зорилго чинь юу вэ?
Би аав ээжээрээ маш их бахархдаг. Өдийг хүртэл аав ээж маань маш их тус дэм болсон. Тэр хоёрынхоо ачийг чадах чинээгээрээ хариулна гэж боддог. Аав ээжийн баяр баясгалан аз жаргал нь миний амжилт бүтээл юм гэдгийг би саяхнаас ойлгосон. Ирээдүйд би чадварлаг иргэн болж тухайн салбартаа амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Хүүхэд хүүхдийнхээ төлөө ажилëàñíààð нийгэмд ямар өөрчлөлт гарãàõ вэ?
Хүүхэд хүүхдийн төлөө ажилсанаар нийгэмдээ оролцож бие биедээ урам хайрлан итгэл төрүүлнэ. Мөрөөдөл íü ирээдүйг өөрчèëíº гэдэгт итгэлтэй байгаа. Ингэхдээ мэдээж сайн үр дагавартай гэж бодож байна. Би амьдралыг үргэлж гэрэл гэгээтэйгээр хардаг.
-Уншигч хүүхдүүддээ хандан үг хэлнэ үү?
Найзуудаа бүгдээрээ мөрөөдөлдөө хүрээрэй. Хүүхэд хүүхэддээ хайртай байгаарай. Хайр бол хорвоо дээрх хамгийн агуу зүйл юм шүү. Эцэст нь “Хамгаалал клуб”-ынхээ уриаг хэлье.
Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай
Хүүхдийг хамтдаа хамгаалцгаая, YES YES YES
Н. Баярмаа
Дэлгэрэнгүй »



