Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
18023
дахь зочин боллоо

Хамгаалал клуб

“Хүүхдийн өргөдөл, гомдол гаргах эрх” асуудал дэвшүүлсэн уулзалт, ярилцлага боллоо

2010 оны 01 сарын 10

 “Хүүхдийн өргөдөл, гомдол гаргах эрх” асуудал дэвшүүлсэн уулзалт, ярилцлага нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагын уулзалт, ярилцлагыг Хүүхэд хамгааллын Үндэсний сүлжээ, Хүний Эрхийн Үндэсний комиисс хамтран зохион байгуулсан. Энэхүү уулзалтын онцлог нь хүний эрх болон хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн байгууллага, ТББ мөн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ОУБ-ын төлөөлөл хүмүүсээс гадна сургуулийн сурагч хүүхэд бусад үе тэнгийн найзуудаа төлөөлөн өөрийн сургуулийн нийгмийн ажилтаны хамт хүрэлцэн ирсэн байсан.

Тус уулзалт нь 2010 оны 01 сарын 07-ны өдрийн 10-12 цагийн хооронд ХЭҮК-ийн байрны 2-р давхар, дугуй зааланд 2 цагийн  хөтөлбөртэйгээр явагдсан.

Уулзалтын гол зорилго нь хүүхдүүд өөрсдөө өргөдөл, гомдол гаргаж оролцох эрхээ эдлэж чадаж байгаа эсэх нь бүрэн хэрэгжиж байгааг тодруулах, хэрэв хэрэгжихгүй байгаа тохиолдолд хүүхэд өөрөө өргөдөл, гомдол бичих хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж шийдэлд хүрэх юм. Мөн цаашид энэ асуудлаар Төрийн болон ТББ, ОУБ-ын уялдаа холбоог гаргаж ирэх, ямар асуудал дээр илүү нягт холбоотой ажиллах вэ? зэрэг асудлуудыг хөндөн ярилцах юм.

Уулзалтанд хүний эрх болон хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн байгууллага, ТББ мөн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ОУБ-ын төлөөлөл дараах хүмүүс оролцсон. Үүнд:  

МУ-ын ХЭҮК-ийн гишүүн Ж.Дашдорж, ХЭҮК-ийн ажилтан Б.Болорсайхан, МХЭҮТөвийн тэргүүн П.Цэвээн, ХХҮС-ний зохицуулагч Б.Мөнхжаргал, ХХХТөвийн гүйцэтгэх захирал У.Пагма, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүүхэд, өсвөр үеийн оролцооны мэргэжилтэн Ч.Алтангэрэл, Японы ХИС-гийн Монгол дахь хөтөлбөрийн хүүхдийн чадавхи бэхжүүлэх оролцооны ажилтан Э.Дуламсүрэн, Хүүхэд Хүүхдийн Төлөө ТББ-ын тэргүүн Б.Цоггэрэл, Хүүхэд Хүүхдийн Төлөө ТББ-ын хүүхдийн эрхийн хэрэгжилт хариуцсан ажилтан З.Өлзийхүү, Хөгжлийн илгээ ТББ-ын ажилтан Оюунчимэг, Нийслэлийн 11-н жилийн 72-р дунд сургуулийн захирал Өлзийжаргал,  Нийслэлийн 11-н жилийн 24-р дунд сургуулийн нийгмийн ажилтан, сурагчын хамт оролцсон.

Уулзалт хөтөлбөрийн дагуу явагдсан. Харилцан ярилцаж санал бодлоо солилцсон уулзалт болсон төдийгүй хүний эрх болон хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудын төлөөлөл хүмүүс оролцсоноороо  энэ удаагын уулзалтыг ихээхэн үр дүнтэй болсон гэж уулзалтанд оролцогч хүмүүс хэлж байсан.

Уулзалтаас гарсан чухал чухал санал, зөвлөмж, дүгнэлтүүдийг дурьдвал:

1.      ТББ-ын тайлан, илтгэл хүлээн авахаас гадна өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх механизм байх эсэх талаар судлах.

2.      Нэмэлт протоколыг Засгийн газраар батлуулах талаас нь ярилцах, нөлөөлөх.

3.      МУ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улс биш Засгийн газар энэ талаар мэдээлэлтэй байх, протокол шинээр батлах.

4.      Хүүхэд өөрөө өргөдөл, гомдол гаргаж өөрөө оролцдог байх.

5.      Мэдээлэл дамжуулах арга, шат дамжлагыг боловсронгуй болгох, үүнийг хүүхдэд сайн танин мэдүүлэх.

6.      МУ-ын хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийн эрхийг бүрэн баталгаажуулж өгсөн байдаг. Гэвч өргөдөл, гомдол гаргах эрх зүйн орчин муу байна.

7.      Найз 1979 утасыг МУ-ын үндэсний хэмжээний хүүхдийн утас болгохоор зорьж байна.

8.      ХЭҮК нь өргөдөл, гомдол авахад чухал үүрэгтэй оролцох хэрэгтэй.

9.      Хүүхдийн өөрийнх нь оролцоо маш бага байна.

10.  Хүүхдийг өөрийг нь өргөдөл, гомдол өгөх боломж нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

11.  Хүүхдийн омбудсман байгуулах.

12.  ХЭҮК-ийн хуулийг шинэчлэн найруулах 3 гишүүнийг 5 болгох нэг гишүүн нь хүүхдийн эрхийн асуудлыг хариуцан ажилллах.

13.  Нөлөөллийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд явуулах.

14.  Хүүхдүүд санал гомдлоо илэрхийлснийх нь төлөө эргээд асуудал үүсгэхгүй байхыг анхаарах.

15.  Сургуулийн хэмжээнд:

Ø  Багш нарын сургалтын чанар

Ø  Хичээлийн програмд өөрчлөлт оруулах /хүний эрхийн хичээл/

16.  Хүүхдийн эрхийн нэмэлт протоколын дагуу ХЭҮК цаашид үйл ажиллагаа зохион байгуулна.

17.  ТББ-ууд нэмэлт мэдээлэл өгөх.

18.  UNICEF нь хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудад ХТГ-тай хамтраад мэдээлэл өгнө.

19.  Хариуцлага тооцох механизм байдаггүй.

20.  Гарын авлага гаргах, тараах

Ø  ХИС

Ø  UNICEF

Ø

Дэлгэрэнгүй »