Туслах цэс
Баримтат кино - Movie
- Хүүхэд хүүхдийнхээ төлөө
- Хүүхэд хамгаалал өнөөдөр
- English version
- Children for children
- Child protection today
Зургийн цомог
Сурталчилгаа
Санал асуулга
Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ?
Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ? |
|
| Үр дүнг харуулах | |
Бидний холбоос
Дэмжигч байгууллагууд
Тоолуур
Та манай
17941
дахь зочин боллоо
17941
дахь зочин боллоо
Мэдээ
- Нийтлэгдсэн: ,
- Сэтгэгдэл бичих
Олон нийтэд түшиглэсэн хүүхэд
хамгаалал Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Хүүхэд
хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэг механизм анхан шатны нэгжид Олон нийтэд
түшиглэсэн хүүхэд хамгааллын төв байгуулан ажиллуулж, үйлчилгээ үзүүлэх
явдал юм.
Олон нийтэд түшиглэсэн төв нь хүчирхийлэл, дарамтад
өртсөн болон өртөх эрсдэлд байгаа хүүхдүүдэд нийгмийн ажлын буюу хүүхэд
хамгааллийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн оролцоон дээр тулгуурлан
хүүхдийг хөгжүүлэх, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, дуул
хоолойг нь олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой
ажилладаг.
Орон нутагт хүүхэд, хөгжил хамгааллын
талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг төрийн болон төрийн бус
байгууллагуудын төлөөлөгч, орон нутгийн хүүхэд, эцэг эхчүүдэд
танилцуулах, мэдээлэл түгээх зорилгоор Олон нийтэд түшиглэсэн хүүхэд
хамгааллын 1-р төв Баянгол дүүрэгт ажиллахаар нээлтээ хийв.
Тус
төвийн хувьд хүүхдийн амьдралд эерэг, тогтвортой өөрчлөлт гаргах
зорилтонд тулгуурлан хүүхдийн хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах
байдлаас хамгаалуулах эрхийг хангах хүүхэд хамгааллын үндэсний
тогтолцооны хүрээнд орон нутаг дахь хүүхэд хамгааллын механизмын
бүрэлдэхүүн хэсэг болж төрөөс тодорхой дэмжлэг авах, хүүхдэд төрийн
үйлчилгээг хүргэх загвар төв болгох зорилго тавин ажиллах юм.
Түүнчлэн тус төвийг түшиглэн “Хүүхдийн утас-1979”-ын дуудлагын төв
оператор ажиллах бөгөөд цаашид хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх
мэдээллийг хүлээн авч, мэдээллийн мөрөөр хүүхэд хамгааллын кейс
менежментийн цогц үйлчилгээг хүргэх гэнэ.
Ж.Батхишиг




