Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17941
дахь зочин боллоо

Мэдээ

Ухаан орох цагаасаа Японд амьдарсан болохоор япон хэл соёлыг Монголынхоос ч илүү сурсан Б.БУЯНТОГТОХ хүүтэй ярилцлаа. Монголд төрсөн ч дэлхийгээр нэг тархан суурьшиж байгаа монголын үр сад эх хэл соёлоо мартлаа гэсэн харуусал бидэнд их бага хэмжээгээр төрдөг. Гадаадад төрсөн ач зээтэйгээ аав ээжээр нь орчуулуулж хэл нэвтрэлцэж байгаа эмээ өвөө нар олон. Ингээд л бидний хүүхдүүд хэл соёлоо мартчих уу гэсэн харамслыг Б.Буянтогтох хүүгээр жишээ татаж үгүйсгэе. Түүний ухаан орж, хорвоотой танилцаж, өөрийн гэсэн бодол суух цаг үе бүгд арлын оронд өнгөрсөн. Хэдий жаахан ч гэсэн Б.Буянтогтохын би монгол хүн шүү гэсэн язгуур бодол нь давамгайлж хүний нутагт бие дааж морин хуур татаж сурчээ.
Одоо тэрээр 84 дүгээр сургуулийн 7ё ангийн сурагч. Монгол хэлээр жаахан түгдэрч ярьдаг ч гэсэн эх хэлээ мэдэхийг, их соёлоо хадгалахыг хичээж яваа хүү. Ээж аав нь ч гэсэн хүүгээ эх оронтой нь ойр байлгахыг их хүссэн нь ярианаас нь мэдрэгдсэн. Тэд “Бид монголд байсан бол хүүхдэдээ хэзээ ч морин хуур сургахгүй байсан байхаа” гэж хэлж байсан юм. -Чамайг Японд олон жил амьдарсан гэж дуулсан юм. Тэгээд ярилцах хүсэл төрлөө? -Анх Японд 2000 онд очсон. Ээж тэнд сурдаг болохоор аав бид хоёр араас нь очсон юм. Ам бүлээрээ Японд найман жил амьдраад түрүү жил эргэж ирлээ. -Чи бүр дөрвөн настайдаа эх орноосоо гарсан байж яаж морин хуур тоглож сурсан юм бэ? -Миний сурч байсан сургуульд Сага Харухиkо гэдэг морин хуурч Монголын Нэргүй гэдэг хуурчийн хамт тоглолт хийсэн юм. Тэгэхэд би хоёрдугаар анги байв. Тэдний тоглолтыг үзээд морин хуур сурах юмсан гэсэн хүсэл төрсөн л дөө. Тэгээд Сага багштай холбогдоод, дараа нь манай Хоккайдод морин хуурын багш Аюушийн Бат-Эрдэнэ ирэхээр нь шавь орсон. Ингээд л морин хуур сурч эхэлсэн. Одоо бол Монголын хүүхдийн ордны морин хуурын дугуйланд (Буянравжих багшийн) сурч байгаа. Өмнө нь сонирхлоороо сурч байсан л даа. Ноот мэдэхгүй. Багш маань сард юм уу хоёр сард нэг удаа ирж ерөнхийд нь хэлж өгнө. Аав маань тэр уед нь видео kамерт багшиийн зааж байгааг бичиж аваад, дараа нь би бичлэгээ үзээд хичээллэдэг байсан. Багшийн үлдээсэн видео бичлэг, гарын авлагыг нь хараад хичээллэдэг байв. -Хөгжим сурах хэцүү шүү дээ. Тэгээд өдөр бүр зааж зөвлөх багшгүй зөвхөн сонирхлоороо сурна гэдэг? -Анх сурч байхад шантран алдсан. Хяхтнуулаад л суугаад байна, олигтой аялгуу гарахгүй. Энэ үед аав ээж их дэм болсон л доо. Аль болохоор дэмжээд л, бараг би биш аав ээж хоёр сурч байгаа юм шиг гурвуулаа оролддог байв. Тэгээд долоон ноотоо уншиж сураад ганц хоёр аялгуу оруулж сурахаар урамшаад, улам гоё тогломоор санагдсан. Японы бага сургуулийн хичээл шахуу биш болохоор давтах цаг их гарна. -Япончууд морин хуурыг нэлээн сонирхдог юм шиг билээ. Чи энд тэнд тоглодог биз дээ? -Саппород зохиогддог янз бүрийн арга хэмжээнд тоглоно л доо. Миний ээж Хоккайдогийн их сургуульд сурдаг байсан юм. Тэгээд ээжийн сургуулийн бүхий л арга хэмжээнд нь очиж тоглоно. Японы Бага сургуулийн сурах бичигт Сүхогийн цагаан морины домог байдаг юм. Хүүхдүүд энэ домгоос морин хуурын талаар анхны мэдэгдэхүүнтэй болдог. -Тэр домог манай “Хөхөө намжил”-ын домгоос тэс өөр юм билээ? -Тийм. Сүхо гэж ядуу залуу цагаан унага олоод өсгөөд их гоё морь болгодог. Тэр морио түрүүлсэн морины эзэн нь хааны охинтой суух уралдаанд уралдуулаад түрүүлүүлдэг юм. Тэгсэн нэг баян хүн Сүхогаас морийг нь худалдаж авах санал тавьтал зөвшөөрдөггүй. Нөгөө баян уурлаад морийг нь дээрэмдэж аваад Сүхог мөнгө ч үгүй морь ч үгүй үлдээчихдэг. Монголд хамгийн хурдан цагаан морьтой гээд нөгөө баян баярхаж байтал булгиад унагаачихдаг юм. Тэгээд тэр баяны цэргүүд цагаан морийг нь харваад алчихдаг домог байдаг. Ер нь японы телевизээр монгол гэхээр дандаа хөдөө тал, эсвэл траншейны хүүхэд гардаг. Монголд цэцэрлэгт явж байснаа ярихаар цэцэрлэг байдаг юм уу гэж гайхах жишээтэй. -Бас сүмочидоор маань таньдаг байх? -Тийм. Чи Асашёрюүгийн  монгол уу, адилхан биш юм аа гэх жишээтэй. Монгол гэхээр бүх хүмүүс нь Асашёрюү шиг байх юм шиг төсөөлдөг. Манай хоккайдад наймдугаар сард Сүмочид ирж үзүүлэх барилдаан хийдэг юм. Тэр үеэр монголынхоо сүмочидтой уулздаг. -Тэд нутгархана биз? -Хакүхо үг цөөтэй. Нэг их сүйд болохгүй. Харин Асашёрюү монголчууд наашаа гээд л тойруулж суулгаад ярьж өгнө. Монгол руугаа байнга ирж очдог болохоор монголд тэгж байна, гоё байна гээд бусад монголын сонин сайхнаас ярьдаг байсан. -Чиний хэлэнд япон аялга байна шүү? -Харин гайгүй болоод байгаа. Цэцэрлэгээсээ эхлээд японоор ярьсан болохоор яалт ч үгүй япон хэлийг монголоос илүү мэднэ л дээ. Ээж аав монгол хэл мартуулахгүй гээд гэртээ монголоор ярина. Гэхдээ надад монголоор ярих хэцүү байдаг болохоор асуусан асуултад нь японоор хариулна. -Монголоор ярих хэцүү байна уу? -Хэцүү. Өөрийнхөө бодож байгаа зүйлээ дэлгэрэнгүй ярьж чадахгүй болохоор хэцүү байдаг юм. -Ухаан орох цагаасаа Японд байсан хүнд одоо ингээд Монголд амьдрах ямар байна вэ? -Уг нь гоё л доо. Гэхдээ гадаа жаахан бохир. Хаа ч явсан энд тэндгүй хог. Эхлээд сонин санагддаг байсан, одоо дасч байна даа. -Монголд сурах Японд сурахаас хэр ялгаатай байна вэ? -Би энд нэг жил л сурч байна. Хичээл нь хамаагүй хүнд, математик гэхэд хоёр ангиар хоцорчихсон байсан.  Японд бага сургуулиа төгсөөд энд дунд сургуульд ирсэн юм. Японд нэг хичээлийг их удаан үздэг. Ойлгоогүй хүүхдүүддээ тааруулаад хичээллэдэг. Харин энд болохоор ойлгосон хүүхдүүдэд нь тааруулж хичээллэдэг.  Гэхдээ Японд бага сургуульд л сурч байсан болохоор харьцуулахад жаахан хэцүү л дээ. -Ирээдүйн мэргэжлээ бодсон уу. Японд амьдрах юм уу, Монголдоо байх юм уу? -Мэргэжлээ бодож л байгаа. Ямар ч гэсэн япон хэлтэй болсон юм чинь Монгол Японы харилцааны гүүр болъё гэж бодож байна. Багадаа бэйсболчин, тамирчин болно гээд л ярьдаг байсан. Нээрээ би жудо, kарате, усанд сэлэлтээр хичээллэж байсан. Гэхдээ энд ирээд ганц ч удаа бассейнд ороогүй байгаа. Энд бассейнуудын ус хүйтэн, жаахан бохир юм билээ. -Чамтай холбож өгсөн хүн надад чамайг долдугаар ангийн жаахан хүүхэд байж “Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” гэж хэлсэнд нь олзуурхсан гэсэн. Чи үнэхээр монгол хүн болж төрсөндөө бахархаж байна уу? -Бахархаж байна. Манай нэг ах “Япон хэдий хөгжилтэй, хүмүүс нь боловсролтой ч гэсэн Монгол хүнийг компанидаа ажиллахыг урьсан” гэж хэлж байсан юм. Тэгэхээр монголчууд бусдаас илүү чадвартай, авъяаслаг ард түмэн гэж ойлгодог. Үндэсний шуудан сонин Сэтгүүлч Л. Мөнхзаяа

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.