Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
17941
дахь зочин боллоо

Мэдээ

Оюу толгойгоо хуваахдаа хүүхдүүдээ бодоорой. Эх орны минь ирээдүй хөгжлийн торгон үерүүгээ орох гэж байна гэж хүмүүс их ярих болжээ. Ирээдүйн талаар ярьж байгаа бол энэ цагт амьдарч байгаа, ирээдүйд энэ улсыг авч явах хүүхдүүдийнхээ талаар бодож үзээсэй гэж энэ талаар бичиж байна. Бид чинь нэг туйлширхаараа хойчоо, үр хүүхдүүдээ мартаад туульширчиж мэдэх хүмүүс гэдгийг зарим нэг дурсамжууд маань санагдуулах юм. Дурсам ч гэж дээ миний мэдэх монголын түүх гэх үү дээ. Оюу толгойн мөнгөнөөс хүүхдэд оногдох мөнгийг засгийн газар яаж харж байгаа бол. Энэ орд газар ашиглалтанд орсноор хүүхдүүдийн эрх хэрэгжиж чадах бол уу ? гээд олон асуулт хөврөх болов ч хамгийн түрүүнд хүүхдүүдээ авч үзээсэй гэдэг үүднээс санал бодлоо хуваалцахыг хүслээ.
Манай улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн ороод 20 жил өнгөрчээ. Хүний амьдралаар бол ямар их хугацаа гэдгийг тоо нь өөрөө харуулж байна Энэ хооронд олон ч хүүхдүүд харгис нийгмийн золиос болсон гээд хэлхэд хатуу хэрнээ худал биш бизээ. Одоо тэгвэл шинэ цаг ирж байгаа юм бол хүүхдүүд аз жаргалтай, хүүхдэд ээлтэй нийгэмд амьдрах цаг ирээсэй гэж хүсэхдээ оюу толгойг нөлөөлнө гэж бодож байна. Нөлөөлөхгүй ч байхын аргагүй тийм шийдвэрийг монголын төр засаг гаргасан гэж болно. Төр маань хүүхдүүдээсээ, монголын хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр зээл авсан юм чинь. Хүүхдүүд хогон дээр амьдархаа больж гэр бүл эцэг эхтэйгээ сайхан амьдрах, хүнд хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх шаардлагагүй сургуульдаа явж, хөгжлийн бэхшээлтэй гэж гэртээ гадуурхагдаж суухгүй үеийн найзуудтайгаа хамт тоглох, зугаалах, сурах орчин нь бүрдсэн байхыг олон ч хүүхэд хүсэж байгаач хэлж чадахгүй байгаадаа гэж бодогдоно. Тиймээ оюу толгойг ашиглалтанд оруулахдаа хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж эргэлтэнд оруулахыг нөлөө бүхий хүмүүсээсэй хүсэе.  Б. Цоггэрэл

Сэтгэгдлүүд

  • Бичсэн: orshih2010-07-27 09:00:14

    Huuhduud ym chine bodoh baihaa. Ta nariin tuluu l hicheej baigaa baih

  • Бичсэн: hurlee2010-07-27 08:59:16

    zuv sanagdlaa. Manai turch bodoogui l bol uu gej aij bna.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.