Өнөөдөр:
Бусдын төлөө гэсэн үйлс бүхэн ариун байдаг.           Таны алдсан зүйлийг хэнч тань шиг хайхгүй.           Өвөл хэдий хүйтэн, хахир ч дараа нь хавар ирдэг.           Хүүхэд бол маргаашийг гэрэлтүүлэхээр өнөөдөр мандаж буй наран билээ.           Хүүхдийн амьдрал тоглоом биш           Хайр бол хүчирхийллийн эсрэг бамбай.           Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье.           Хүн бүр ижил эрхтэй. Тиймээс аливаад илүүрхэх хэрэггүй.           Хүчирхийллийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг бол хүүхэд бидний оролцоо.           Хүүхэд эсэн мэнд амьдрах эрхтэй.           Хүүхэд хамгаалуулах эрхтэй           Хүүхэд өөрийн үзэл бодол дуу хоолойг илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.           Хүүхэд тоглож наадах эрхтэй.           Хүүхэд хувийн онцлогоо хадгалах эрхтэй.           Хүүхдийн бие даасан байдлыг дэмжие.           Хүүхдэд алдаагаа засах боломж олгоё.           Хүүхэд бүрийн төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлье.           Хүүхдийг сонсож, хүүхдээс суралцая.           Хүүхэд насаа хайрлая.           Хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлцгээе.

Туслах цэс

Баримтат кино - Movie

Зургийн цомог

Сурталчилгаа

Санал асуулга

Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ын үйл ажиллагаанд үнэлэлт өгнө үү ? Дэлгэрэнгүй саналаа хэлэлцүүлгэн дээр бичнэ үү ?
Үр дүнг харуулах

Бидний холбоос

Дэмжигч байгууллагууд

Тоолуур

Та манай
18316
дахь зочин боллоо

Сэдвүүд

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгааллын асуудал ямар байна вэ ?

    Нэмсэн: childforchild, 2010-01-12 00:02:41, 8 Хариулттай + Хариулт бичих
    Амьдрах орчин нөхцөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэр тохиромжтой байна вэ ?
    Ирээдүй хойч үеийнхээ төлөө тэр дундаа эдгээр хүүхдүүдийн хамгааллын асуудал дээр та бүхэн санал бодлоо хуваалцана уу?

Хариултууд

  • Хариулсан: Nandinertunts, 2010-01-15 05:03:21,
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгож, тэднийг эрүүл хүүхдүүдийн адил хүлээн зөвшөөрч харилцах хэрэгтэй юм. Тэд маань өөрсдийн дутуу дулимаг зүйл дээр нэмээд нийгмээс "чи дутуу" гэдэг хандлагыг мэдэрч, түүнээсээ болон шаналж байдаг. Хэдийгээр би шаналж байна гэж хэлэхгүй ч тэдний сэтгэл дэх хоосон орон зайг эрүүл хүмүүс л бий болгодог шүү дээ.
    Тэдэнд өмсөх хувцас, идэх талхнаас илүү хүндэтгэл, хайр, итгэл, сэтгэл бэлэглэе.
    Монголын бүх хүүхдүүддээ уриалмаар байна.
    Тэднийг дутуу дулимагаар нь бус зүгээр л хүүхэд гэдгээр нь хүлээн зөвшөөрөе. Яг адилхан сэтгэл зүрхтэй, бас эрхтэй гэдгийг нь бид хүлээн зөвшөөрөх ёстой юм.
    Тэдэнтэй харилцаж, тоглож, хамтдаа суралцацгаая.
  • Хариулсан: anarkia, 2010-01-18 22:59:18,
    Сайн байна уу?

    Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.
  • Хариулсан: marala, 2010-02-26 02:48:07,
    хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнөөдөр хамгаалагдаж чадахгүй байна шүү дэээ
  • Хариулсан: anuzul, 2010-03-20 23:10:57,
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хараа хяналт муу байгаа. Тэгээд ч зогсохгүй эдгээр хүүхдүүдийг ашиглан гуйлга гуйлгаж мөнгө олох нь эхэссэн. Хүүхэд бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Иймд эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалахын төлөө бүгдээрээ нэгдэцгээе
  • Хариулсан: Amarzayaaaaaa, 2010-04-12 06:38:55,
    хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал өнөөдрийн монголын нийгэмд маш хүнд байна. үүнийг хүмүүс мэдсээр байгаа мөртлөө мэдэхгүй ангаарахгүй юм шиг л үл тоогдог нь маш харамсалтай. монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан гарц, зам байна уу? эмнэлэг нь хүртэл үүдэндээ тавтай морилго уу гэж бичсэн мөртлөө тэргэнцэртэй хүн орох боломж огт байхгүй байдаг нь харамсалтай. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар бид тийм ч их зүйлийг хийж өгч чадахгүй ч гэсэн өөр өөрсдийнхөө чадлынхаа хирээр туслаж, ядаж л тэдэнд эерэг хандлагаар хандах хэрэгтэй. тэд бол зүрх сэтгэлтэй та бүхний л нэгэн адил гомдож, баярлаж, зүрх сэтгэл нь өвддөг юм шүү гэдгийг ойлгоосой. манай хамгаалал клуб болон хүүхэд хүүхдийн төлөө ТББ-с 3р улирлын сонингийн дугаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хөндөж бичих гэж байгаа тиймээс та бүхэн манай хүүхэд хүүхдийн төлөө сонингийн 3р улирлын дугаарыг уншиж тэндээс эдгээр хүүхдүүд маань юу бодож явдаг, та бүхнээс нийгмээс юуг хүсдэгийг мэдэж аваасай гэж хүсэж байна. мөн манай сайт дээр сонингийн мэдээллүүд бүгд тавигдах учир санал хүсэлтээ илгээгээрэй. хүүхэд бол дэлхий ертөнцийн хамгийн эмзэг хамгийн ариухан цэцэгс юм шүү. тэндэнд ямар ч ялгаа байхгүй бүгд хүүхэд бүгд цэцэгс...
  • Хариулсан: childforchild, 2010-04-22 05:49:21,
    Санал бичсэн бүх хүмүүст баярлалаа. хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүс санаа зовоод зогсохгүй хийх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөө хохироод ар гэр нь хохироод амьдрал өдөр ирэх бүр харанхуй болж байгааг бид харсаар байх уу?

    асуудал болохгүй болхоор бид хармсаж гунихардаг. харин энэ хүмүүстэй бид нэг нийгэмд амьдарч байгаа мөртлөө тоохгүй сонсохгүй байж болохгүй. хүүхдэд ээлтэй нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч гэсэн ээлтэй л байх болно. хүмүүсээ нийгмээ харж хариуцлагаа дээшлүүлье.

    Бусдынхаа эрхийг эдлүүлхэд хамт оролцоё
  • Хариулсан: childforchild, 2010-04-22 05:50:58,
    Хүмүүсээ хүүхэд чинь хөөрхөн ш дээ. Тэд муу юм санадаггүй. гэнэн цайлган. Тагийг харж хорвоог таньж мэддэг юм. Тиймээс ямар байх нь хамаагүй хүүхдээ хамгаалцгаая
  • Хариулсан: childforchild, 2010-04-22 05:52:13,
    Би энэ сайтан дээр өөрийнхөө зүгээр лсаналыг бичнэ. Хүүхдийн төлөө хийх ажил байсан ч хамаагүй

    Хүмүүсээ хүүхдээ хайрлацгаая

Хариулт бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.